Голын эрэгт амрахыг хориглоогүй

Голын эрэг дагуу иргэдийн амралт, зугаалгыг өнөөдрөөс эхлээд хорих болсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаж, олны шүүмжлэлийг дагуулаад байсан.

Тэгвэл уг мэдээллийг худал,  Нийслэлийн онцгой комиссоос ийм шийдвэр гаргаагүй гэж мэдэгджээ. 


Мөн өчигдөрийн ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү иргэдийн агаар салхинд гарах, зорчих хөдөлгөөнд ямар нэгэн хориг тавихгүй. Гэхдээ халдвар хамгааллынхаа дэглэмээ сайтар мөрдөж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөсөн юм.

+ There are no comments

Add yours