Б.Энхбаяр: Монгол Улс төр ёсныхоо наадмыг ёслол төгөлдөр хийх ёстой

Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал асар хүндэрч, өдөр бүр 10 хүн нас барж байгаа тул иргэдийн дунд наадам зохион байгуулахгүй байх тухай яригдаж эхэлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, коронавирусийн халдварын тохиолдол их байгаа учраас наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр наадмыг хойшлуулж болох ч заавал зохион байгуулах ёстой гэж үзэж байгаа гэв.

Тэрбээр, “Монгол Улс төр ёсныхоо наадмыг ёслол төгөлдөр хийх ёстой. Хойшлуулж бол болно. Хийхгүй байж болохгүй. Тусгаар тогтносон, бүрэн эрхт улсаа чангаар хэлж байх ёстой. Түүхтэй, үнэт зүйлтэй, өв соёлтойгоо бид бахархах ёстой. Бахархлаа гээж болохгүй. Омогшиж, огшиж, нэгдэж байх ёстой. “

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын цахим хуудас

+ There are no comments

Add yours