Вакцины эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Эхний тун вакцинаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв. Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заажээ. Энэ дагуу хүүхдүүдэд мөн урамшууллыг олгоно. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.

Файзер вакцин хийж буй цэгүүдийн байршил:

  • Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
  • Баянгол дүүрэг, 141, 86 дугаар цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг

+ There are no comments

Add yours