Г.Тэмүүлэн: Харьяалал харгалзахгүй цахимаар санал өгдөг зохицуулалт хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: “Бид сонгуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Харьяалал, байгаа газрыг нь харгалзахгүй цахимаар санал өгдөг болох зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй. Мөн тогтолцоог талаас нь харахаар өөрчлөлт хийх шаардлага байна. 4 жилийн хугацаанд гурван сонгууль зохион байгуулагдаж байгаа нь улс орон даяар улстөржилтийг бий болгож байна. Сонгуулийн тоог цөөлөх орон нутгийн буюу анхан шатны сонгууль зохион байгуулахыг болиулах шаардлага байна. Сонгуулийн ерөнхий хорооноос үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хувь гишүүний зүгээс энэ асуудал дээр хуулийн төсөл санаачлан ажиллах болно.”

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: “”Хаягийн бүртгэлийн асуудлыг онцгой анхаарахгүй бол энэ бол сонгуульдаа оролцох асуудлыг бүрэн нээж өгөхгүй байна гэдэг дээр бид Улсын бүртгэлийн газартай ярилцаж байсан. Ер нь цааш цаашдаа сонгуульд Монголын хаанаас ч хурууны хээгээр сонгуульд саналаа өгөх боломжийг бүрдүүлэх тал дээр бид анхаарч ажиллана” гэв.

+ There are no comments

Add yours