20:00 цагийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт сонгогчдын ирц 49.6 хувь буюу 1.012.340 иргэн саналаа өгсөн байна. Улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрсэн тохиолдолд сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно хэмээн СЕХ мэдэгдсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоо 2.041.172 иргэн байгаа юм.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд саналаа өгөхөд нэг цаг гаруй хушацаа үлдсэн байна. Иргэд, сонгогчид та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Л.Оюун-Эрдэнэ: Иргэд сонгуульдаа оролцох идэвх сайн байна. Талархаж байгаагаа илэрхийлье
Next post МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулах болзол хангалаа