МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулах болзол хангалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураах үйл ажиллагаа 22:00 цагт дууслаа. Сонгуулийн санал хураалтын ирц ба үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийж байна.

Улсын хэмжээнд 22:00 цагийн байдлаар 2087 хэсгийн хороонд бүртгэлтэй 2.041.866 сонгогчоос 1.189.124 иргэн саналаа өгсөн бөгөөд ирц 58.23 хувьтай байв.

Улсын хэмжээнд 2087 хэсгийн хорооноос 1635 хэсгийн хорооны хариу урьдчилсан байдлаар гарчээ.
МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхүй буюу 715.491, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 61950, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат 221.713 санал урьдчилсан байдлаар авсан байна.

+ There are no comments

Add yours