С.Эрдэнэ: Эрх баригчид 100-400 мянган төгрөг тарааж байна

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, эхнэр Н.Нинжбадгарын хамт Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгч байна. 

С.Эрдэнэ: “Ард түмэн маань Монгол Улсад шударга ёс, ёс зүйт төрийг цогцлоох сонголтыг хийгээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн сонгууль шударга явагдах найдвар алга. Эрх баригчид асар их хэмжээний мөнгө тарааж байна. Хэний мөнгөөр хэнийг худалдаж авч байгаа юм бэ. 100, 200, 300, 400 мянган төгрөг тараалаа. Энийг шалгахын төлөө хууль хяналтынхан ажиллахгүй байна.  

Манай гэр бүлийн хүний эгчид л гэхэд 100 мянган төгрөг өгсөн байна. Иргэддээ хандаж хэлэхэд таны халааснаас мөнгө хулгайлаад танд өгч байгаа учир мөнгийг нь аваад, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө сонголтыг хийгээрэй” гэв.

+ There are no comments

Add yours