1177 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн байдлын мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6248 шинжилгээ хийх явцад 1177 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 66443 болж байгаа. 1177 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 1177 хүнд халдвар илэрч, хоёр хүн нас барлаа.

Орон нутагт халдварын тоо буурахгүй байна. Нийт 50 орчим эмнэлэгт 6253 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 130 өвчтөн байна. Гэрээр эмчлүүлж буй иргэд биеийн байдлаа сайн хянаж, хүндрэх шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ яаралтай хандахыг зөвлөж байна.

+ There are no comments

Add yours