Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлага хүлээлгүй, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажилдаа эргэн оржээ

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орсон тухай МҮОХ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Түүнийг ёс зүйн хариуцлага хүлээж, МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа өгөх гэж байгаа тухай мэдээлэл гарсан ч тэрбээр ч өнөөдрөөс үүрэгт ажилдаа эргэн орсон гэв.

No description available.

Эргэн сануулахад, Н.Түвшинбаяр багын найз, Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр хоригдсон бөгөөд одоогоор хэрэг шалгагдаж байгаа билээ. Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээрээ, БНСУ-д эмчилгээ хийлгэж байна.

+ There are no comments

Add yours