Агаарын бохирдол нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүсдэг.
▶️Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг бөгөөд Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 34 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй уушиг, зүрх судасны өвчнөөс шалтгаалсан болохыг судлаачид тодорхойлсон байдаг.
▶️Бид Нийслэл хотынхоо агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан. Агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад төр засгийн шийдвэрийг дагаж мөрдсөн нийт 👏иргэддээ баярлалаа.
👏Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн иргэдийг гал алдуулахгүй дулаахан тавтай өвөлжүүлсэн “Таван Толгой Түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагч, удирдлага хамт олонд баярлалаа.
👏Борлуулалтын цэгүүдэд шахмал түлшийг цаг алдалгүй хүргэж өгдөг нийт тээврийн компаниуддаа баярлалаа.
👏Сайжруулсан шахмал түлшний 689 борлуулалтын цэгийн түгээгч нартаа баярлалаа.
▶️Одоо бид Нийслэл хотынхоо агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтод хүрэхийн тулд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд та бидний оролцоо маш чухал байна.
▶️Агаарын бохирдлоо бууруулж эрүүл, цэвэр агаартай орчинд амьдрахын тулд бүгдээрээ:
✅Ирээдүй болсон хүүхдүүдээ 🏡цэцэг, ургамал модыг хайрлаж, амьдарч буй орчиндоо тарьж ургуулах, арчлахад зааж, зөвлөж сургая
✅Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд амьдарч буй орчноо 🏝эко болгож ногоон байгууламжийг нэмэгдүүлье.
✅Машины хэрэглээнээс аль болох татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлэх, 🚲дугуй унахад бусдыгаа уриалъя
✅Үнс нурам, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байя
✅Гэр болон байшингийнхаа битүүмжлэл, дулаан алдаглыг сайжруулж, сийгэлтийг зогсоож сайн дулаалцгаая
✅Гэр хорооллын айл өрхүүд аль болох цахилгаан халаагуур хэрэглэе
✅Хаймар, хуванцар, дугуй, болон хортой утаа их ялгаруулдаг бусад зүйлийг шатаахгүй байя
✅Гэр хорооллын айл өрхүүд яндангаа тогтмол хөөлөх, зуухны ам, хүхээгээр нүдэнд үл үзэгдэх утаа, угаар, тортог алдагдаж буй эсэхийг нарийвчлан шалгаж, засварлая
✅Зориулалтын цэгээс бусад газар ❗тамхи татахгүй байх зэрэг энгийн дадал хэвшлийг хэвшүүлж агаарын бохирдлыг бууруулцгаая.
Бичлэг үзэх
https://www.facebook.com/108205870556501/posts/532087554834995/
More Stories
Монгол Улс авлигын индексээр 114-т жагсаж байна
Манай улсын энэ жилийн авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр...
Нийслэлийн хэмжээнд 179 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдаалж байна
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025...
Цагаан сарын баярыг угтан махны өргөтгөсөн худалдаа болж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/ Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран мах,...
Гучин дөрвөн настай иргэн 3 хүүхдийн хамт галд өртөж нас барсан
Цагдаагийн байгууллагад энэ сарын 05-ны 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага...
”Чингис хаан” нисэх онгоцны буудлын замыг тодорхойгүй хугацаагаар хаалаа
''Чингис хаан'' нисэх онгоцны буудлаас хот руу ирэх замд зам тээврийн осол гарч, тодорхойгүй хугацаагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ. Өнөөдөр цасан...
Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд орж ирсэн орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүй
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин...