Зөв хүн электорат эвсэлээс Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Ийнхүү сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа юм.
Д.Энхбат: Шинэ үедээ, мэдлэг чадвар, технологи, 21-р зууны шинэ Монголыг байгуулна гэж итгэж ажиллах ёстой боллоо. Монголын төрийн гурван салаа мөчрийнхөө уялдааг хангаж, Монголын төрийн гадаад тулгуур бодлогыг залгуулан Монголын ард түмнийхээ төлөө зүтгэхээр бид сэтгэл шулуудаад байна. Сонгуульдаа шударга, нээлттэй, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээнэ. Монголчууд шинэ мөрөөдөл, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна.
Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол бид нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршилгатай хүмүүсийг оролцуулсан, нэг намын бус шинэ багийг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус Монголын баг байх болно. Монголын малчид, Монголын залуус чадна, Монголын инженерүүд чадна гэсэн уриатай оролцож байна. Бидний зорилт бол нэг намын төлөө биш нийт олныхоо төлөө байгаа. Бид хичээх болно, зүтгэх болно” гэлээ.
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...