“Байдлаг” голын эрэг дээр дөрвөн иргэн автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд энэ үеэр иргэн С голын усанд унажээ. Энэ тухай дуудлага сумын Онцгой байдлын газар тухайн өдрийн 18:00 цагийн орчимд ирсэн байна.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /62 настай, эрэгтэй/-ын цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайд “Байдлаг” голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож, сурталчилгаа эхэлнэ
Next post Цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 21 гүйгч амиа алджээ