СЕХ: Ковидын улмаас тусгаарлагдсан, эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

“Нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтаа аль болох гадаа талбайд зохион байгуулах нь зөв. Хүн хоорондын зай баримтлах, бүртгэл хөтлөх, халуун хэмжих, хүүхэд дагуулж ирэхийг хориглоно. Заавал маск зүүж, бээлий өмссөн байх ёстой зэрэг халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөнө. Энэ бүхэнд сонгууль эрхэлсэн байгууллагаас хяналт тавина.

Хэрвээ битүү орчинд уулзалт хийх юм бол агааржуулалт, цэвэрлэгээ, халдваржуулалтыг давхар хариуцаад явах хэрэгтэй.

Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 8-нд 09:00-20:00 цагийн хооронд явагдана. Ковидын улмаас тусгаарлагдсан болон эмчлэгдэж байгаа иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авна. Гэхдээ арай өөр зохицуулалтаар буюу халдвар хамгааллын өндөр дэглэмийг баримтална, СЕХ нарийвчилсан заавар гаргаж өгнө” гэв.

+ There are no comments

Add yours