Монголд амьдардаг Вьетнам иргэд УОК-т арван сая төгрөг хандивлажээ

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан хандив өгчээ.

Манай улсад нийт 100 гаруй вьетнам иргэд ажиллаж, амьдардаг. Эдгээр иргэд сэтгэлийн хандив болгож 10.200.000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: Улсын Онцгой комиссын Шуурхай штаб

+ There are no comments

Add yours