УОК: Кофе шопыг 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээнэ

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын саналыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал,

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээгээ нээж байгаа ажээ. Долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна” гэв.

+ There are no comments

Add yours