Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өмнөх оны төгсөгчдөөс 8,000 гаруй хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Энэ нь юутай холбоотой гэж харж байна вэ. 2020 онд төгсөөд ЭЕШ өгөөд оноо нь хүрээгүйтэй холбоотой юу?
БҮТ-ийн захирал Л.Ганбат: -Өмнөх оны төгсөгчдөөс 8,000 гаруй хүн шалгуулахаар бүртгүүлсэн. Өмнө нь ийм хэмжээний тоо гарч байгаагүй учраас учир шалтгааныг тодруулахаар google form ашиглан судалгаа авч байна. 2020 онд шалгалт өгөөд оноо нь хүрээгүйгээс шалтгаалж, дахин шалгалт өгч байх магадлалыг ч шалгаж байна.
Гэхдээ насны ангиллыг авч үзвэл хамгийн дээд тал нь 58 настай хүн, 30-40 настай зэрэг олон жилийн өмнөх төгсөгчид ихээхэн бүртгүүлжээ. Тиймээс хувь хүний сонголт ингэж таарсан байх магадлал бий. Манай төвөөс судалгааг энэ долоо хоногт багтаан авч дуусна.
-Их, дээд сургуулийн босго оноог өөрчлөх үү. Хичээлийн жилийн ихэнх хугацаанд зайнаас суралцсан тул шалгуулагчдын оноог буурах магадлал бий байх. Үүнийг хэрхэн харгалзах вэ?
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: -Энэ онд Их, дээд сургуульд элсэх босго оноо нь 480 байх юм. БШУЯ-наас тогтоосон босго оноог их,дээд сургуулийн консерциум дур мэдэн буулгаснаас, ЭЕШ өгөөгүй байхад нь оюутан элсүүлснээс болж, 7,200 оюутны асуудал яригдаж байгаа.
Олон хүүхэд, эцэг эхчүүдийн хохироож буй бодит нөхцөл байдал үүссэн тул салбарын хэмжээнд зөв шийдэл олохын төлөө ажиллана. Хариуцлага алдсан их, дээд сургуулийн удирдлагуудтай хариуцлага тооцохын зэрэгцээ төлбөрөө төлөөд 2, 3 дугаар курст суралцаж буй оюутнуудад дахин боломж олгох ёстой гэж үзэж байгаа.
-ШУТИС-ийн IV байрыг нурааж барилга барих тухай яригдаад байгаа. Энэ асуудал хэрхэж байгаа талаар тодруулъя?
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: -ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр цуцлагдсан. Гэхдээ энэ нь 2021 оны Улсын төсөвт суусан Үндэсний боловсролын хүрээлэн барих ёстой 15 тэрбум төгрөгт том эрсдэл үүсгэж байна. ШУТИС-ийн удирдлагууд газрын болон барилга буулгах зөвшөөрлөө өгсөн байсан. Зураг төслүүдээ хийж, улсын төсөвт 15 тэрбум төгрөг суусан энэ объект баригдахгүй байх эрсдэл үүссэн. Чоно борооноор гэдэг шиг энэ асуудал яригдах үеэр ШУТИС-ийн удирдлагууд газраасаа өөр хүмүүст шилжүүлсэн байна.
Манай яам улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн алдагдсан газрын тооллогыг хийж байгаа. Үүний үр дүнг удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй тайланг танилцуулах болно.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...