Хөвсгөл аймагт газар хөдөлжээ. Тодруулбал, өчигдөр 08:36 цагт тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мэдээлэв.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ
Next post “Сүүлийн дөрвөн сард ковид-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн бол хот хооронд чөлөөтэй зорчиж болно”