Сүүлийн 24 цагт есөн хүн нас барж, 477 тохиолдол шинээр батлагдлаа

Сүүлийн 24 цагт есөн хүн нас барж, 477 тохиолдол шинээр батлагдлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ авах явцад 477 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 45936 болж байгаа.

477 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Бусад тохиолдлыг задалж танилцуулбал, 448 нь Улаанбаатар хотод, 25 нь хөдөө орон нутагт бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 1,570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 34230 боллоо. Халдварын улмаас 4631 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 524 хүн хүнд, 110 хүний биеийн байдал маш хүнд байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.

Өнгөрсөн хоногт 41-90 насны есөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

+ There are no comments

Add yours