Манай улсад цар тахлын халдвар гарсан цагаас экспорт, импорт, орон нутгийн ачаа тээвэр үндсэндээ төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Төмөр замчид улс орон, ард иргэдийн нэн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна.
Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр замчдыг вакцинжуулах ажлыг эртнээс төлөвлөлжээ. Энэ ажлын хүрээнд төвийн хэсгийн болон шугам замд ажиллаж байгаа төмөр замчдыг вакцинд эрчимтэй хамруулж байна.

Шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд болон урд чиглэлд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ дархлаажуулалтын тусгай галт тэрэг бүхий явуулын баг ажиллаж байна. 9 вагон бүхий 30 гаран хүний бүрэлдэхүүнтэй дархлаажуулалтын багт эмч, сувилагч,галт тэрэгний үйлчлэгч, эрүүл ахуйн хяналтын байцаагч, цагдаа, цахилгаанчин зэрэг хүмүүс багтаж байна.

Дархлаажуулалтын явуулын баг нь УБТЗ-ын 10 тулгуур өртөө, 70 шахам өртөө зөрлөгийн төмөр замчдыг вакцинжуулна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 14348 төмөр замчин буюу нийт төмөр замчдын 88,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...