УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ээлжит хуралдаанаа төв талбайд хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын тамга тэмдгийг хуруамчаар үйлдэж, улсын бүртгэлийн газраас лавлагаа авч, хүчин төгөлдөр тамгыг хүчингүй болгосон үйлдлийг л эсэргүүцэж байна. Нэг намын хэт дарангуйлал тогтох үндэслэл бүрдчихлээ. Энэ коммунимт, дарангуйллын эсрэг бол энэ талбайд ӨЛСӨӨД ҮХЭН Ч ЯАХАВ. Бидэнд алдах юм байхгүй. Хууль л тэгш, шударга үйлчилдэг нийгмийг бүтээхийн төлөө тэмцэж байна. Н.Алтанхуяг гишүүний материалыг авчихсан мөртлөө бүртгээгүй. СЕХ-ны тогтоол ирсэн. Нэгэнт тогтоол гараад явчихлаа. Одоо бол бид МАН-ын дарангуйллын эсрэг л тэмцэнэ. Бидний тэмцэл зогсохгүй үргэлжилнэ. УИХ-ын дарга төв талбайд ирсэн. Ирээд ажлын хэсэг байгуулъя гэсэн. Бид уулзаж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа. Тэр уулзалтын үеэр нэг аяга бүлээн ус уучихсан чинь зургийг минь сошилаар сэвж, нэлээд явууллаа. Бид хоолноос болж үхдэг эрчүүд биш…” гэсэн хариултыг өглөө.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...