ВАШИНГТОН. /RT/. Дэлхийн вакцины конгрессын (World Vaccine Congress Washington 2021) мэргэжилтнүүд коронавирусний хамгийн сайн вакцинаар Америкийн “Moderna” компанийн вакциныг нэрлэжээ.
“COVID-ийн шилдэг вакцин”-д нэр дэвшигчдийн жагсаалтад мөн Оросын «Спутник V», Америкийн “Janssen”, “Novavax”, Канадын “Medicago”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Pfizer/BioNTech, Энэтхэгийн “Bharat Biotech” компаниудын вакцин, мөн амьтдад зориулсан “Zoetis” вакцин багтсан байна.
Pfizer/BioNTech-ийн вакцин “маш өндөр үнэлгээ авчээ”. Мэргэжилтнүүд “Moderna”-г мөн “Шилдэг шинэ технологи/вакцины платформ” төрөлд шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтыг ямар зарчмаар явуулсан нь тодорхойгүй байна.
Дэлхийн вакцины конгресс нь вакцин гарган авах, түгээх асуудлаар олон улсын шинжээч, эрдэмтдийн зохион байгуулдаг цуврал бага хурал юм. Энэ жил уг арга хэмжээг цахимаар зохион байгуулсан бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон “Moderna”, “AstraZeneca”, “Novavax”, “Janssen” зэрэг компанийн төлөөлөгчид оролцжээ. ОХУ-аас “EpiVacCorona” вакциныг гарган авсан Вектор төвийн ерөнхий захирал Ринат Максютов оролцсон байна.
www.montsame.mn
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...