Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 35 хүнээс халдвар илрээд байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1015 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 40.396 боллоо. 

Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 998 нь дотоодын халдвар, нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол 16 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

“Гаднаас зөөвөрлөгдсөн 16 тохиолдол нь давтан шинжилгээгээр илэрсэн. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 26-нд Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 16 хүний хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн. Тухайн иргэд Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа” гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өмнө нь тус онгоцоор ирсэн Энэтхэг улсын 19 иргэнээс халдвар илэрсэн  бөгөөд өнөөдрийн байдлаар тус нислэгээр ирсэн 35 иргэн халдварт авсан нь батлагдлаа.

+ There are no comments

Add yours