Б.Болдсайхан эмч ХҮН-аас ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдлээ

“Зөв ХҮН электорат” эвслээс эхлүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнээ санал болгосон байна.

Эдгээр хүмүүст “Зөв ХҮН электорат”-ын зүгээс санал тавьж эхлээд байгаа юм. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, “Датаком”-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Одоогоор Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.

Тэгвэл уг хүсэлтийг хүлээн авч буйгаа Б.Болдсайхан эмч мэдэгдлээ. Тэрээр цахим хуудсандаа

“Зөв хүн Электорат” эвсэлээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал ирсэн.
Жирийн эмч, нам бус, иргэн хүний хувьд нэр төрийн санал байлаа, баярлалаа.
… Монгол Улс, сонгогч олны хүсэл зорилго, Үндсэн Хууль болон бусад хуулийг чанд мөрдөн хичээн зүтгэнэ” гэж жиргэжээ.

Image

+ There are no comments

Add yours