О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг нэр дэвшинэ

О.Цогтгэрэл даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 81.06% буюу нийт 43.994 хүний санал авч ялалт байгууллаа.

Өнөөдөр 22:30 цагт М.Тулгат даргатай АН-аас цахим сонгуулийн дүнгээ танилцуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм.

АН хоёр тусдаа дотоод сонгууль явуулж буй бөгөөд хоёр талаас гарч ирсэн нэр дэвшигчийн алийг нь сонгуульд оролцуулах, эсвэл хоёуланг нь бүртгэхгүй байх уу гэдэг асуудал маргаантай хэвээр байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу гурав хоног үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах юм.

+ There are no comments

Add yours