ЭМЯ: Гадаадаас ирсэн 28 иргэнээс халдвар илэрсний 19 нь Энэтхэг улсын иргэн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр арав гаруй мянган хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүнд гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн 28 тохиолдол байгаа юм. Эдгээр иргэд энэ сарын 23, 26-ны өдөр Энэтхэг, Казахстанаас ирсэн байна.

Энэ сарын 26-ны өдөр Энэтхэгээс ирсэн тус улсын 19 иргэнээс халдвар илэрсэн бөгөөд 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдан эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт ковид-19-ийн хүндрэлээр найман хүн нас барж, нас барсан хүний тоо 110 боллоо. 

+ There are no comments

Add yours