С.Энхболд: Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, сайдын хувьд салбарынхнаа өмөөрнө

Өндрөөс унаж амиа алдсан сувилагчийн ар гэрт Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмгэнэл илэрхийлж, амиа алдсан шалтгааныг тодруулахад шуурхай хамтран ажиллах болно гэв.

Эмгэнэлд: 2021 оны 4 дүгээр сарын 28-29 шилжих шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлгийн улаан бүсэд ажиллаж байсан сувилагч амь насаа алдлаа. Сувилагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчдадаа гүн эмгэнэл илэрхийлье.


Холбогдох хууль хяналтын байгууллага шалтгааныг тодруулахад Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд түргэн шуурхай хамтран ажиллах болно.

Эрүүл мэндийн салбарынхан чимээгүй л ажлаа хийж ирсэн ч элдэв янзаар сэтгэл санааны дарамтад өртүүлэх явдал гарч буй учир цаашид ийм үйлдлийг гаргахгүй байцгаая гэж олон нийтийг уриалж байна.
Ковид-19 халдварын амаргүй хүнд нөхцөлд хариуцлагатай ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудаа хаана ч өмгөөлж хамгаална.


Нэг эмч, нэг сувилагчийн нэр муугаар хэлэгдэхэд сэтгэл урагддаг эгэл эмч, Эрүүл мэндийн сайдын хувьд салбарынхнаа өмөөрөх болно.


Ум ма ни бад ми хум

+ There are no comments

Add yours