Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэгт 3 ажлын хэсэг, 8 улсын байцаагч, Орхон аймагт 1 улсын байцаагч нийт 30 зах, дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ.
Энэ сарын 26-ны өдрийн 07.00 цагаас 27-ны өдрийн 07.00 цагийн хооронд нийслэл рүү орон нутгаас 38 тонн махыг шалгаж нэвтрүүлжээ. 21 тонн нь худалдааны зориулалтаар, 16 тонн нь нөөцөд зориулж нийлүүлсэн мах аж. Нядалгааны зориулалтаар амьд мал 185 нэвтэрсэн байна.
“Хүчит Шонхор” захад энэ сарын 27-ны 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үнэ
Үхрийн ястай мах 13000-14000,
Цул мах 14000-16000,
Гуяны цул 16500 ,
Хонины ястай мах 10500-11500,
Цул мах 11000-12500,
Адууны ястай 11500-12500,
Цул мах 11500-12500,
Ямааны ястай мах 10500-11000,
Цул мах 10500-11000,
Тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна.
Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт өмнөх өдрөөс 14.8 тонноор нэмэгдэж нийт 39 тонн мах нийлүүлсэн байна.
More Stories
Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн хоёрдугаар сарын 28-наас...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...