Өчигдөр коронавирусийн цар тахлын асуудлаар болсон засгийн газрын шуурхай хуралд оролцохдоо амны хаалт зүүгээгүй Тайландын ерөнхий сайд 6,000 батаар ($190) торгуулахаар болжээ.
Ерөнхий сайд Прают Чан-Оча торгуулийг хүлээн зөвшөөрч, төлөхөөр болсныг дээрх хуралд оролцсон Бангкок хотын захирагч Асвин Кванмуанг өөрийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна.
Засгийн газрын шуурхай хуралдаанд үнэхээр ерөнхий сайд ганцаараа амны хаалтгүй оролцсоныг хэвлэлийн мэдээний гэрэл зурагнаас харж болохоор байв.

Журам зөрчсөнөө сүүлд анзаарсан ерөнхий сайд Бангкок хотын захирагчтай утсаар ярьж, торгуулах хүсэлтээ илэрхийлсэн гэнэ.
Тайланд улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа. 24 цагийн дотор тус улсад халдварын 2,048 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг Даваа гарагт зарлажээ.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Тайландад халдварын нийт 57,508 тохиолдол бүртгэгдэж, 148 хүн нас бараад байгаа юм.
Нийслэл Бангкок хот болон 48 мужид Даваа гарагаас эхлэн гэртээ байхаас бусад бараг бүх тохиолдолд амны хаалт заавал зүүх хатуу журам хэрэгжиж байгаа.
Амны хаалтыг гадаа орчинд явахдаа, автомашин дотор нэгээс олон хүн зорчиж яваа тохиолдолд хүртэл зүүх юм.
Ерөнхий сайд Прают нь амны хаалт зүүгээгүйнхээ төлөө торгуулсан эхний хүмүүсийн нэг болжээ. Гэхдээ тэр торгуулийн дээд хэмжээ болох 20,000 батаар ($636) шийтгүүлээгүй өнгөрсөн байна.
Тайландад гуравдугаар сараас вакцинжуулалтын хөтөлбөр эхэлсэн юм. 67 настай ерөнхий сайд тухайн үед AstraZeneca вакцины эхний тунг тариулж, үндсэний дархлаажуулалтын хөтөлбөрөө эхлүүлж байжээ.
Эх сурвaлж: Washington Post
More Stories
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалджээ
Бразилд хар тамхины мафийнхантай цагдаа нар тулалдсан байна.Тус оронд Засгийн газар болон хар тамхины бүлэглэлийн хоорондох дайн даамжирч, жараад хүн...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...
Дэлхийн хамгийн царай муутай нохойг шалгарууллаа
Дэлхийн хамгийн царай муутай нохой-2024 тэмцээн боллоо. Жил бүр зохиогддог уг тэмцээн Калифорниа мужийн Петалума хотын Сонома-Марины үзэсгэлэнд саяхан болж,...
ӨСВӨРИЙН СОНГОДОГ ХӨГЖИМЧИД УЛСАА СУРТАЛЧИЛЖЭЭ
Монгол Улсыг сурталчлах, Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх цуврал арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас...