Засгийн газар УОК-ын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор буюу тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгах саналыг дэмжсэн билээ. Тэгвэл хөл хориог сунгах болсонтой холбоотой УОК-оос мэдээлэл хийж байна.

УОК-ын дарга С.Амарсайхан: “Цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилчиддаа талархалаа илэрхийлж байна. Халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа тул цаашдаа тохиолдлын тоог бууруулах зайлшгүй шаардлага байна. Манай улсад мутацид орсон шинэ төрлийн коронавирусийн халдвар Туркээс зөөвөрлөгдөн орж ирсэн нь батлагдсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгалаа
Next post “Хүн амын дундаас хоёр хүнд мутацлагдсан коронавирусийн халдвар илэрсэн”