ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Хөл хорио тогтоосны гол үр дүн нь есөн сар хүртэл өвчилж болох байсан 100 мянган хүн амыг бид өвчлөлөөс сэргийлж чадсан гэдэг гол үзүүлэлт байгаа. Таамаглаж байсны дагуу тохиолдлын тоо 700 хүртэл буурах юм аа гэсэн таамаглал байсан. Харамсалтай нь тэр тоондоо хүрч чадсангүй. Үүнд нөлөөлж буй олон хүчин зүйлүүдийг харж байгаа. Google mobility-аар хөдөлгөөний эрчмийг судалж үзэхэд Хөл хорионы өмнөх үеэсээ төдийлөн хөдөлгөөний эрчим буураагүй. Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 3000-4000 тохиолдол бүртгэгдэх эрсдэлээс сэргийлж чадсан тул энэ хөл хорио ач холбогдолоо өгсөн.
Манай гурван вирусологич Японд 20 орчим сорьц дээр ажиллан, шинжилж байгаа, тэнд одоохондоо илрээгүй байна. Эдгээр сорьцуудад мутацид орсон хувилбар илрээгүй. Гэхдээ цаг хугацаа хэмнэх зорилгоор зарим газрын санал болгосноор PCR-т суурилан мутацид орсон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хийж үзлээ. 33 сорьцыг хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд ЮК вариант буюу Их Британийн хувилбар байна гэдэг урьдчилсан судалгааны дүн гарсан гэв. Туркээс ирээд арав орчим хонож байгаа иргэд юм. Мөн хүн амын дундаас хоёр хүнд мутацлагдсан коронавирусийн халдвар илэрсэн. Бусад хүнд нийтлэг хэлбэр илэрсэн. Өнөөдрийн байдлаар өргөн хүрээнд тархсан гэж хэлэх үндэслэлгүй бөгөөд whole genome sequencing хийж байж баталгаажуулна.”
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
