Токиогийн олимпын хөл бөмбөгийн төрөлд оролцох 16 шигшээ багийн нэрс тодорлоо. Олимпын эрэгтэй хөл бөмбөгийн тоглолт долоодугаар сарын 22-нд Египет, Испанийн тоглолтоор эхлэх бөгөөд хэсгийн тоглолтууд долоодугаар сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.
Олимп нь сонирхогчийн спортын наадам тул хөл бөмбөгийн төрөлд 23-аас доош насны тамирчид тоглодог боловч баг бүр гурван тоглогчийг насны хязгааргүйгээр оролцуулах боломжтой байдаг.
Энэ удаагийн олимпод
Ази тивийг төлөөлж Япон, Өмнөд Солонгос, Саудын Араб, Австрали
Европ тивийг төлөөлж Герман, Испани, Франц, Румын
Хойд Америк тивийг төлөөлж Мексик, Хондурас
Өмнөд Америк тивийг төлөөлж Бразил, Аргентин
Африк тивийг төлөөлж Кот д’Ивуар, Өмнөд Африк, Египет
Номхон далайн арлын орнуудыг төлөөлж Шинэ Зеланд оролцох юм.
Өмнөх Рио-2016 олимпод Бразилын шигшээ баг Германыг хожин түрүүлж байсан билээ. Олимпын хөл бөмбөгд Унгар болон Их Британийн шигшээ баг хамгийн олон буюу тус бүр гурван удаа түрүүлж байсан бол Аргентин 2, ЗХУ 2, Уругвай 2 удаа түрүүлж байв.
Харин хөл бөмбөгийн ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Герман, гурван удаагийн мөнгөн медальт Нидерланд, 2018 оны Европын аварга Португалийн багууд олимпод түрүүлж үзээгүй юм.
Эх сурвалж: FIFA
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...