Засгийн газраас дөрөвдүгээр сарын 8-наас иргэн бүрд 300,000 төгрөг олгох шийдвэр гарсан.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 95.4% буюу 3,218,221 иргэнд 300,000 төгрөгийг олгожээ.

Харин 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө төрсөн хүүхдийн мөнгийг ээжийнх нь бүртгэлтэй данс руу шилжүүлэх тохиргоог Ибаримт аппликэйшн шинээр нэвтрүүлж асран хамгаалагчийн зөвшөөрлөөр олгож эхэлсэн байна.
Тодруулбал, Ибаримт аппликэйшнд дараах цонх гарч ирнэ. Үүнд “тийм” сонголтыг дарж илгээхэд асран хамгаалагчийн дансанд 300,000 төгрөг орох нь.
Өнөөдрийн байдлаар 2,704 хүүхдийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.
Иргэдийн дансны болон хувийн мэдээлэл зөрж байгаагаас шалтгаалан гүйлгээ цуцлагдаж байгаа. Тиймээс ebarimt.mn болон аппликэйшнээр орж бүртгүүлсэн мэдээлэлээ нягтлахыг зөвлөлөө.
300,000 төгрөгөө өнөөдрийг хүртэл аваагүй байгаа иргэдийн хувьд ebarimt.mn/300 холбоосоор ороод регистрийн дугаар, зурган кодыг бичиж төлөв байдлыг шалгах хэрэгтэй.
Ибаримттай холбоотой асуудлыг 1800-1288, 75777507 утасаар асууж болно хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
