Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 180 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдвар авсан хүний тоо 3-аар нэмэгдэж, дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 180 боллоо.
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан гурван иргэнээс халдвар илэрсэн байна.
Ховд аймгийн хэмжээнд “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд, гурав нь хүнд, хүндэвтэр тав, бусад нь хөнгөн байна.
Одоогоор коронавирусний халдвар авч, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлсэн иргэдээс 87 нь эдгэрч, гэртээ гарчээ.
Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 694 иргэн тусгаарлагдсан. Мөн 165 иргэн тусгаарлан ажиглах байранд, 527 иргэн гэрийн ажиглалтад байна.
Мөн Ховд аймагт өчигдөр коронавирусний халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд Зэрэг сумаас хамгийн олон буюу 9 тохиолдол илэрсэн. Өнөөдөр Зэрэг сумаас халдвартай 9 иргэнийг аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т зөөвөрлөн авч ирсэн. Тэдний ойрын хавьтлын 110 иргэнээс авсан сорьцод шинжилгээ хийж байна. Хариу нь хараахан гараагүй байна. Тус суманд 20 иргэн тусгаарлан ажиглах байранд, 150 иргэн гэрийн ажиглалтад байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...