“ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиг бодлого барьж байгаа”

Коронавируст халдварын цаг үеийн мэдээллээр “хатуу хөл хориог үргэлжлүүлэх саналыг ЭМЯ-наас дахиж гаргасан уу” гэх асуултад ЭМЯ-ны эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Хатуу хөл хориог үргэлжлүүлэх чиг бодлого барьж байгаа. Яагаад гэвэл халдварын тохиолдлууд буурахгүй байна, халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Ард иргэд ч мөн манай яамны фэйсбүүк хуудас руу “хатуу хөл хорионыхоо чанарыг сайжруулъя, хүмүүс гадуур их яваад байна. Энэ нь халдвар тараах нөхцлийг нэмэгдүүлээд байна” гэдэг санал их ирж байгаа. Эдгээр саналуудыг ч бас бид анхаарч үзэх ёстой юм” гэлээ.

+ There are no comments

Add yours