ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Вакцины нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу, ямар хүмүүст хоёр дахь тунг хийх ажлыг эхлүүлээд байна вэ?
– Хоёр дахь тунг халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдлынхан, хорооны ажилтнуудад хийж эхлээд байна. Сэхээний эмч ажилчид гэхэд халдвар авах маш өндөр эрсдэлтэй учраас хамгийн түрүүнд хамруулж байгаа. Эхний тунд хамрагдсан байсан бусад хүндээ хөл хорионы дараа хоёр дахь тунг хийхээр төлөвлөж байна.
– Вакцины татан авалт ойрын хугацаанд хийгдэх үү?
– Дөрөвдүгээр сарын 21-нд 50,400 хүн тун АстраЗенека вакцин ирэх мэдээлэл бидэнд ирсэн.
– Вакцины эхний тунд хамрагдсан иргэдэд хоёр дахь тун нь ижил вакцин хийх үү?
– Хоёр дахь тун нь ижил вакцин байна. Pfizer вакцины хоёр дахь тунг өнөөдрөөс хийж эхэлж байгаа. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас Pfizer вакцин хийлгэх иргэдийг чөлөөтэй зорчуулж өгнө үү гэсэн хүсэлтийг УОК-руу хүргүүлсэн байгаа.
АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийгээд эхэлсэн. НЭМГ-аас дархлаажуулалтын цэгүүдийг зохион байгуулж байгаа.
– Орны нөөц улсын хэмжээнд ямар вүвшинд байгааг танилцуулахгүй юу?
– Аймаг, сумдын эмнэлгийн орны нөөцийн зохицуулалтыг хийгээд шаардлагатай тохиолдолд хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтраад явж байгаа.
Орыг хэдээр ч хамаагүй дэлгэж болж байна. Харин хүний нөөц хязгаартай.
– Ор дэлгэхдээ ямар стандарт, шаардлага тавьж байгаа вэ?
– Ер нь бол эмнэлгийн нөхцөлд ор дэлгэж, хүний нөөцөө ажиллуулж байна. Гэхдээ хүний нөөц, сэхээний эмч нарын тоо хязгаартай. Эмнэлгийн бус нөхцөлд ор дэлгэх нь хамгийн сүүлийн арга хэмжээ. Тиймээс эмнэлгүүд дээрээ ор дэлгэх зохицуулалтыг хийж байгаа.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
