Монголчууддаа нэг юм захиж хэлмээр байдаг. Элэгний өвчин их түгээмэл байгааг би зөвхөн архи, Ц вирустэй холбож боддоггүй. Ийм сэрэмж малын их эмч ааваасаа хар бага наснаасаа сурч авсан. Аав минь хөдөөний хүмүүс газраас үет ургамал авч амандаа хийдгийг толгой сэгсрэн үглэж явдаг сан. Үет ургамалын ишинд эзнийхээ биеийг үе шаттай сольж дамжиж хөгждөг шимэгч хорхойны өндөг байдаг. Түүхий усанд мэрэгч амьтан болон үнэг, нохойны ялгадаснаас орсон шимэгч хорхойны өндөг байдаг. Хичнээн цэнгэг булаг байсан ч түүхий ууж болохгүй. Зөвхөн хашлагатай, мал, амьтан орж болдоггүй рашааны уснаас ууж болно. Өөр нэг чухал юм гэвэл гүзээлзгэнээс аваад бүхий л бутлаг модтой жимс түүхийгээр нь түүж аваад шууд идэж болохгүй. Заавал буцалгаж хөргөсөн усаар сайтар угааж хэд зайлж байж идэх ёстой. Жимсэнд үнэгний шүлснээс үлдсэн шимэгч хорхойн өндөг байж болно. Үнэг жимсэнд их дурлаж иддэг амьтан.

Европт бол хүмүүс ойгоос жимс түүгээд мөн л энэ үнэгний туузан хорхой нэртэй шимэгчийн халдвараас сэрэмжилж, сэжиглэх тул заавал усаар угааж цэвэрлэж байж иддэг. Үнэгний гэдэсний туузан хорхойноос аваад олон төрлийн шимэгч хорхой хүний элгийг сэглэж хаядаг. Зөвхөн халдвар шинэхэн дээр нь хүчтэй антибиотикаар дарна. Тэгж амжихгүй дараагийн шатандаа орвол хүний элгэнд тарж үржиж томорсон байдаг тул мэс заслаар ч салгаж авах боломжгүй болдог. Надад элэгний бэтэгтэй хүн гэж ийм л хорхойноос болж өвчилсөн хүнийг ардын аманд ярьдаг байсан шиг санагддаг. Германаар Pärchenegel перхэнэгэл латинаар Bilharziose белхарциозе хэмээх эр нь эмээ биедээ тээж явдаг хачин муухай шимэгч хорхой бий. Энэ хорхойны нэг төрөл зүйл Өвөр Азид унаган байдаг. Түвдүүд болон монголчууд дунд хоньч нохойноосоо авсан ийм өвчин маш элбэг байсан гэдэг. Одоо ч мөн л тийм болов уу. Ээ дээ тэр перхэнигэл гэдэг хорхой зургийг нь харахад л хачин муухай санагддаг. Хүний элгийг сэглэж хаядаг ёстой л доод тивийн хамгийн аюултай амьтан. Хүн баавгай, чононд уруулаад галзуугийн тариа хийлгэж шархаа анагааж амь насаа аварч болно. Харин ийм хорхой элгэнд орсон бол аврал мөн ч хол доо.
Алтантуяа Андо
More Stories
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...