УИХ-ын хуралдаанаар хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч надтай холбоотой 7 хориг тавьсан. Бүгд хууль зөрчсөн. Хориг тавьж болно. Хориг хуульд нийцэж байх ёстой. Байхгүй хуульд хүртэл хориг тавьсан. Нэгдсэн төсөв, улсын төсөв хоёроо холиод тавьсан байсан. Тэр бүгдийг УИХ хүлээн аваагүй.
ҮХЦэцэд нөлөөлдөг байдлаа болих хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгч зам хааж, байгаад ҮХЦ дээр очиж хуралдаж байдаг юм. Монголд засаглал хэв горимдоо ормоор байна. Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгч шиг болохгүй бол жонхуурч дууслаа. Хэн нэг хүн таалагдахгүй бол хориг тавьж байдаг байж болохгүй.
Энэ хоригийг хүлээж авч болохгүй. Энэ бол бөгс нь бөөрөндөө, цэр нь цээжиндээ байх эрх үүргийн хуваарилалтыг УИХ хийж байгаа юм. Хариуцсан хариуцсан ажлаа хиймээр байна” гэсэн юм.
Харин сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байгаа нь Үндсэн хуулийн хямралд өртүүлж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төржилт байна гэдгийг онцолж байв.
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...