ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр нэг баг орж ажилладаг бол ижил бүрэлдэхүүнтэй нэг баг гурван хүнп тохиолдлын эмчилгээн дээр ордог. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтайгаар хомсдох нөхцөл үүсэж байна.
Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тархалтын тоо нэмэгдэхийн хэрээр шууд хамааралтайгаар хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад ачаалал болон ирж байна.
Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүс дээр ажилладаг эмнэлгийн боловсон хүчнүүд цөөн хүн дээр ажилладаг учраас хомсдол үүсээд явдаг.
Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон ЦТЭ хамаг нөөцөө шавхаж ажилласан. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр сарын хугацаанд бусад эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг авч байгаа. Эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна.Улсын хэмжээнд 25,600 орчим ор байгаа бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Энэ нь бүх төрлийн эмнэлгийн тусламж гэсэн үг. КОВИД-19 халдвар өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед бүх ор, бүх хүний нөөцийг зөвхөн халдварын тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй.
Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус юм” хэмээн ярилаа.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...