Өнөөдөр 16 хоног  хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Иргэд 115 дугаарт холбогдож мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын фэйсбүүк пэйж рүү үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэх боломжтой.  Түүнчлэн Ибаримт апп ашиглан барааныхаа үнийг нэмсэн дэлгүүрийн зургийг, бараа бүтээгдэхүүний зурагтай хавсарган ШӨХТГ-т мэдээлэх боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол улс тавдугаар сарын нэгэнд хилээ нээнэ
Next post Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх байгууллагууд