УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл явж байна. Энэ хүнийг муулах ажлыг хэвлэл мэдээлэл гээд бүх газраар явуулж байна. Өөр муулах зүйл зөндөө байна. Гэтэл нэг хүн рүү дайрдаг асуудал бий боллоо. Сонгуульд бөхөөр бол хоёр гарыг нь хоёр хөлтэй нь хүлж байгаад барилдуулах гээд байгаа юм уу? Эсвэл бүр өрсөлдүүлэхгүй гээд байгаа юм уу? Хэн ч нэр дэвшиж болдог Ардчилсан улс.
Энэ асуудалд үнэхээр сэтгэл гутарч байна. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй, эрхгүй гээд хууль мэддэг гишүүд нь ярих юм. Ерөнхийлөгч бүх асуудлаар хориг тавьж болохоор болсон. Үүнийг хэдхэн сарын өмнө хийснийг мартчихаа юу? Ард түмнийг төөрөгдүүлсэн зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хэн рүү хэн дайрч байгааг хараад мэдэж байгаа.
Ажлын хэсгийнхнээс асууя. Бага суудлын хурал гэдэг яадаг юм бэ? Хуралдаж байснаа хаяж яваад, тэнд байсан гишүүнийг дундаас нь чөлөөлж болдог юм уу? Бага суудлын хуралдааны протокол шийдвэрийг бид харж болдоггүй юм уу?” гэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...