“Улсын хэмжээнд уушги орлуулах аппарат ганцхан байгаа”

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: “Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байна. Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гарна.

Өнгөрсөн хугацаанд хоёр хүн ECMO аппаратад орж, амь аврагдсан. Энэ аппарат болон эмчилгээний зардал нь асар өндөр. Жишээлбэл, нэг хүний ECMO-гийн эмчилгээний зардал 35 сая төгрөг гарлаа. Мөн эмч, сувилагч, техникч зэрэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тусгай мэргэжлийн баг орж ажилладаг. Тиймээс бид халдвар авсан иргэдийг аль болох аппаратад оруулахгүй, хүндрэхээс нь өмнө эмчлэх чиглэл барин ажиллаж байна.

Санал өгсөн байгаа. ECMO аппаратаас гадна эмчилгээний дагалдах хэрэгсэл, аппарат дээр ажиллах боловсон хүчин, хүний нөөцөө мөн сургаж, бэлтгэх шаардлагатай. Ахмад настай болон хавдар, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй хүмүүс амархан хүндэрч байна. Тиймээс 60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд аль болох гэрээс гарахгүй байх, ийм эмзэг хүмүүсийн гэрт очиж эрсдэл үүсгэхгүй байхыг хүсмээр байна” гэжээ.

+ There are no comments

Add yours