Иргэдийн данс руу 300 мянган төгрөгийг шилжүүлж эхэллээ

Энэ сарын 10-25-ны хооронд 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор болсон билээ. 

“Оюу толгой”-н арбитрын шүүхэд үүсгэсэн маргаантай холбоотой татварын орлогоос энэхүү мөнгийг гаргах бөгөөд Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр манай улс 3 сая 371 мянга, 140 иргэнтэй. Иргэн тус бүрд 300 мянган төгрөг олгоход 1 их наяд 11 тэрбум төгрөг  шаардлагатай. 

Уг мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж, хүүхдийн мөнгө олгодог данс руу шилжүүлсэн тухай Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1072 хувьцааны дансуудыг ашиглаж, зохих банкуудаар дамжуулж олгоно. Нийт 7-10 хоногийн хугацаа орох болов уу гэж тооцоолж байна” гэсэн билээ.

+ There are no comments

Add yours