Гадаадад вакцинаа хийлгээд ирсэн иргэдийг шууд гэрийн ажиглалтад шилжүүлж байна

Гадаадад вакцинаа хийлгээд ирсэн иргэдийг шууд гэрийн ажиглалтад шилжүүлж байна
ОБЕГ-аас УОК-ын Шуурхай штабт ажиллаж буй хошууч Б.Хишигбаатар өчигдөр тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 164 иргэн ирсэн. Тэдгээр иргэдийг Багабаян-Энхийн төлөө цогцолбор, Жаргалант сувилал, Альфа зочид буудалд байрлуулаад долоо хоногийн дараа гэрийн ажиглалт руу шилжүүлнэ.
Гадаадаас нислэгээр ирсэн иргэдийг зочид буудалд буюу тусгаарлах байранд долоо хоног, гэрийн ажиглалтад долоо хоног тусгаарлаж байна. Мөн вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол холбогдох бичиг баримтыг шалгаад шууд гэрийн ажиглалтын 7 хоногт шилжүүлж байна”

+ There are no comments

Add yours