С.Амарсайхан: Дөрөвдүгээр сарын тавныг хүртэл хатуу хөл хорио тогтоохгүй

Улаанбаатар хотод коронавируст халдварын тохиолдол сүүлийн долоо хоногт зуугаас буугаагүй бөгөөд өнөөдөр 210 тохиолдол бүртгэгдэж халдварын нөхцөл байдал улам хүндэрсэн билээ. Эрүүл мэндийн яамнаас 14 хоногийн хугацаанд дахин хатуу хөл хорио тогтоож, халдварын тархалтыг хумих санал гаргасан. Тэгвэл үүнтэй холбогдуулан УОК хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын дарга С.Амарсайхан: “Xатуу хөл хорио тогтоохгүйгээр одоо байгаа улбар шар түвшний хүрээнд үйлдвэр үйлчилгээний цагийн хуваарьт зарим нэг өөрчлөлтийг оруулна. Батлагдсан тохиодлын нөхцөл байдлыг харгалзаж үзээд хэрвээ иргэн өөрөө хүсвэл тусгаарлалтын байранд байрлаж болно. Цаашдаа хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өмнө нэг хоногийн өмнө заавал мэдэгдэнэ.

Халдварын тоо цаашдаа ч ихсэх магадлал өндөр. Нөхцөл байдлыг бид урьдчилж тооцсон, тусгайлсан дүрэм журмуудаа боловсруулсан. 36 нуугдмал голомтуудыг илрүүлсэн. Мөн гэрээр эмчлэх, тусгаарлах журмыг баталж гаргаад байна. Хөл хорио тогтоогоод хаагаад байх шиг амархан ажил байхгүй. Зарим албан тушаалтнуудын хариуцлагагүй, зохион байгуулалтгүйгээс халдвар анх дотоодод алдагдсан. ХӨСҮТ-ийн нэр бүхий албан хаагчдын зохион байгуулалттай, хариуцлага алдсан этгээдүүдэд хариуцлага тооцох ажлын хэсэг гарсан” гэв.

+ There are no comments

Add yours