Сүүлийн 24 цагт 210 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагт 10.049 шинжилгээ хийснээс 210 хүнд шинээр халдвар илэрлээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 5186 боллоо. Өчигдөр 129 хүн эмчлэгдэж, эдгэсэн. Нийт эдгэрсэн хүний тоо 3306 болсон. Шинээр бүртгэгдсэн дотоодын халдвар 209, нийт дотоодын халдвар 4652 болж байна.Улаанбаатар хотод 206 тохиолдол бүртгэгдсэнээр Улаанбаатар хотын өвчлөл 4284 болсон байна. Хөвсгөл аймагт гурван тохиолдол батлагдаж, Будапешт-УБ-ын онгоцоор бас нэг тохиолдол зөөвөрлөгдсөн байна. Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Улаанбаатар хот маань тэр чигээрээ халдварын голомт болсон.

+ There are no comments

Add yours