С.Эрдэнэ: Хоёр Ардчилсан нам гэж байхгүй

Нийслэлийн Ардчилсан намын дарга, дунд шатны намын даргад нэр дэвшигчдэд өнөөдөр С.Эрдэнэ үнэмлэх гардууллаа. Нийслэлийн Ардчилсан намын даргад Улсын Баатар, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл нэр дэвшиж байна.

С.Эрдэнэ: “2012-2016 онд Э.Бат-Үүл дарга нийслэлийн өнгө төрхийг яаж өөрчилж, хйиж бүтээж болдгийг харуулж байсан. Ардчилсан намд өнөөдөр хуваагдал, хүмүүсийн хэлээд байгаа шиг хагарал байхгүй. Хоёр Ардчилсан нам гэж байхгүй. Ардчилсан нам гэж Улсын бүртгэлд бүртгэгдсэн ганц л нам байгаа. Хэдийгээр би намынхаа үндсэн дүрмийн дагуу хариуцлагаа хүлээгээд, тамгаа өгсөн ч харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Би намынхаа тамгыг бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргад хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Энэ бол ардчиллын зарчим. Тамгаа гардуулж өглөө гээд намаасаа гарахгүй. Намынхаа үйл хэргийн төлөө өөрийнхөө үлдсэн амьдрал, бүх боломжоо дайчилж ажиллана. Энэ сунгаа, сонгуулиар үүсээд байгаа зөрчлүүд эцэслэгдээд Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай, удахгүй болох сонгуульдаа оролцож, намын шинэчлэлээ хийж бүтээж, бий болгоно гэхэд эргэлзэхгүй байна. “

+ There are no comments

Add yours