Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгажээ.

Энэ нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой юм байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлд жишиг үнээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогод нь хяналт тавихтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзсэнийг Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Фукушимагийн дэлбэрэлтээс хойш арван жил өнгөрчээ
Next post Тусгаарлах байранд 1117 иргэн байна