Фукушимагийн дэлбэрэлтээс хойш арван жил өнгөрчээ

Арван жилийн өмнөх энэ өдөр, гуравдугаар сарын баасан гарагт Япон улсын түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлт болж Фукушимагийн цахилгаан станц дэлбэрсэн билээ.

東日本 大震災 火災 - Google 検索 | 火災, 黒煙, 歴史的な写真

9.0 магнитиудын маш хүчтэй газар хөдлөлт болж дэлхий тэнхлэгээсээ хөдөлж, Хоншугийн арлыг бүхлээр нь хамарсан цунами 18.000 хүний амь насыг авч одож бүхэл бүтэн тосгоныг газрын хөрснөөс арчиж хаяжээ.

Фукушимагийн цахилгаан станцыг аварга том давалгаа нөмөрч, реакторууд үерт автаж, томоохон гамшиг тохиов. Цахилгаан станцын цацраг идэвхт бодис тэр хавиар бүхэлдээ тархаж, 150.000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага гарчээ.

Ийнхүү арван жил өнгөрсөний дараа ч цахилгаан станц дэлбэрсэн газарт амьд амьтан, хүн аль нь ч оршин суудаггүй нутаг дэвсгэр болсон байна. Аль хэдийн хэдэн триллион иенийг зарцуулсан энэ том бүс нутгийг эргэж хэвэнд нь оруулахад 40 жил шаардлагатай гэж эрх баригчид мэдэгдсэн билээ.

+ There are no comments

Add yours