Нийслэлийн 9 дүүрэгт байгуулсан 35 цэгт 48 дархлаажуулалтын баг нийтдээ 420 гаруй эмч, мэргэжилтэн вакцинжуулалтын ажил зохион байгуулжээ.
Энэ сарын 9-ний өдрийн байдлаар нийт 30.446 хүнийг вакцинд хамруулсан бол өчигдөр 9.470 хүнийг вакцинжуулсан тухай ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэв.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн 47.1 хувь нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд, 16.6 хувь нь хариу арга хэмжээний ажилд оролцож буй онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын алба хаагчид байгаа бол 11.3 хувь нь ААН, байгууллагын ажилтан, албан хаагчид байна. Одоогоор вакцин хийлгэсний дараа ноцтой урвал, хүндрэл гараагүйг тэрбээр хэллээ.
Мөн тэрбээр, “Вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 60 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрнэ гэж вакцины зааварт мэдээлсэн. Мөн 40-50 хувьд хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ. Тэгвэл одоогоор вакцинд хамрагдаад буй хүмүүсийн 48.8 хувьд нь вакцины дараах хариу урвал илэрч байна. Хариу урвалыг илэрсэн дариуд эрүүл мэндийн байгууллагад мэдээлж, таагүй байвал шинж тэмдгийн эмчилгээг эмчийн заарын дагуу хийх ёстой” хэмээсэн юм.
Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 94 баг 1200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж.
More Stories
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...