Шадар сайд, Хотын дарга нар БНХАУ-ын Синофарм вакцин хийлгэлээ

Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр БНХАУ-ын Синофарм вакциныг Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хийлгэлээ.
2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулаад байна.

May be an image of one or more people, people standing and suit

Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, Эрүүл мэндийн салбар, Тохижилт үйлчилгээ, Цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ.
Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

+ There are no comments

Add yours